2018 оны 06 сарын 21 өдөр                     Дугаар A/192                          Улаанбаатар хот

 

Баяр наадмын үйл ажилгааг зохион

байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүй долоон худагт баяр наадмын үйл ажиллгааг зохион байгуулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай

    Ажлын хэсгийн ахлагч : Ш.Батнасан Нийтлэг үйлчилгээний алба “ОНӨААТҮГ”-ын захирал Нарийн бичгийн дарга: Т.Батнасан Засаг даргын Тамгын газрын бараа метриал хариуцсан ажилтан   Гишүүд: З.Буянт Ц.Одонтунгалаг Аж ахуйн тасгийн дарга Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсийн дарга     Н.Мэндбаяр Нийгмийн бодлого хэлтэсийн дарга     Ц.Эрдэнэбаатар Тохижилт үйлчилгээний төв “ОНӨААТҮГ” захирал     О.Анхбаяр Соёлын Ордны дарга          

  2. Үйл ажилгаанд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын бараа үйлчилгээний бусад зардлуудаас зарцуулхыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус даалгасугай

     

  3. Баяр наадмын үйл ажиллгаагзохион байгуулах хөтөлбөр боловсруулан батлуулж, зохион байгуулалтыг сайтар ханган ажиллахыг Ажлийн ахлагч /Ш.Батнасан/-д үүрэг болгосугай

 

 

ЗАСАГ ДАРГА                           Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

353
5315
135334
4709549

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc