2018 оны 05 сарын 31 өдөр                     Дугаар A/176                          Улаанбаатар хот

 “Цахим албан хэрэг хөтлөлт” сэдэвт болзолт

уралдаан зарлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсөвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлий 9.5.1 Засгын газрын 2017 оны 111 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төрийн, Захиргааны байгууллагуудын хэмжээнд “Цахим албан хэрэг хөтлөлт” сэдэвт болзолт уралдааныг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 07 сарын 01-ний өдөр, Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн хэмжээнд 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зарласугай.
  2. Уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, уралдааны удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
  3. Болзолт уралдааныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж үр дүнг танилцуулхыг ажлын хэсэг /Ч.Байгаль/-т үүрэг болгосугай
  4. Болзолт уралдаанд шаардагдах 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3586
17699
93058
4406432

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc