2018 оны 07 сарын 04-ний өдөр                 Дугаар А/203              Улаанбаатар хот

 

“Дээлтэй Монгол наадам-2018” арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18.2.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/587 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Үндэсний уламжлал, соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжлүүлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах “дээлтэй Монгол -2018” арга хэмжээг дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Арга хэмжээний удирдамж ажлын төлөвлөгөөг батлан, өндөр хэмжээнд зохион байгуулж, үр дүнг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4939
41123
93298
5053763

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc