2018 оны 07 сарын 03-ны өдөр      Дугаар А/202              Улаанбаатар хот

 

Хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, “л”, 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг томилон ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллага бүр Үндэсний их баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Хуваарийн дагуу хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “310005”, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80111189 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл, жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  4. Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.
  5. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүдэд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1429
18915
149539
4723754

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc