2018 оны 07 сарын 04-ний өдөр                 Дугаар А/205              Улаанбаатар хот

 

Хууль бус үйлдлийг таслан зогсоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /н/, 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/Ш32018/4007 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 11 дүгээр хороо Богдхан Уулын дархан цаазат газар, Зайсангийн амны хязгаарлалтын бүс Чингистэй уулын баруун хойд хэсэгт иргэн О.Одсүрэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй хуувь бусаар газар ашиглаж, барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн газар шорооны ажлыг гүйцэтгэж байх хууль бус үйл ажиллагааг зогсоосугай.
  2. Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэн О.Одсүрэнгийн хууль бус үйлдэл, газар шорооны ажил, барилгын үйл ажиллагааг таслан зогсоож, хууль, журмын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, чөлөөлөгдсөн газрыг хамгаалах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.
  3. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулахад эсэргүүцэх, автотехник тоног төхөөрөмж ашиглах, хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар саатуулах үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлж зохих журмын дагуу арга хэмжээ авч, хэв журам сахиулахыг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3708
17786
93180
4406554

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc