2018 оны 07 сарын 16-ны өдөр      Дугаар А/223              Улаанбаатар хот

 

Хог хаягдал тээвэрлэлтийн гүйцэтгэлд

хяналт тавих тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 13 дугаар зүйлийн 13.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ачих, тээвэрлэхэд дараах ажлуудыг зохион байгуулж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

    1.1 Хог хаягдлын тээвэрлэлтийн хугацаа, давтамж, чанарыг сайжруулан хорооны Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэнд хянуулах

    1.2 Зөвхөн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг ачих, цуглуулах, тээвэрлэх

    1.3 Нийтийн эзэмшлийн газарт байгаа хуримтлагдсан хог хаягдал, үерийн хамгаалалтын далан, сувгийг цэвэрлэхдээ эзэн холбогдчийг тогтоох, санхүүжилтийн үийдвэр гарсны дараа тээвэрлэх талаар холбогдох хэлтэс, албатай хамтран ажиллах:

  2. Хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын тээвэрлэлтийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгуулах, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
    1. Хог хаягдлын тээвэрлэлтийн хугацаа, давтамж, чанарт тогтмол хяналтыг тавьж зохион байгуулагч, хорооны хэсгийн ахлагч нарыг удирдлагаар хангах:
    2. Хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах:
    3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих ажлыг дүүргийн Татварын хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх:
  3. Гэрээнд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу сар бүр хог хаягдлын тээвэрлэлтийн гүйцэтгэлийг баталгаажуулан, хяналтыг сайжруулах ажил зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

    3.1 Хог хаягдлын тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих хөндлөнгийн хяналтын байгууллага, хорооны Засаг даргатай хамтран ажиллах, хяналт тавих:

  4. Хог хаягдлын тээвэрлэлтийн санхүүжилтийг дүүргийн айл өрхийн тооны өсөлттэй уялдуулан орон нутгийн батлагдсан төсөвт багтаан олгож, хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.
  5. Дүүргийн нутаг дэвсгэрт гэрээний дагуу хог хаягдал цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хог хаягдлын хураамжийг бүрэн төвлөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  6. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг тухай бүр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5835
13290
147789
4722004

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc