2018 оны 07 сарын 17-ны өдөр      Дугаар А/226              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төвийн хороодод хүйтний болон дулааны улиралд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үеийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулан ажиллуулах зорилгоор платка /асар,майхан/-ыг авах ажлыг зохион байгуулахыг Хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  2. Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үеийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллуулах зорилгоор платка /асар, майхан/-ыг авах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 4,250,000 /Дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.
  4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

50
5109
135031
4709246

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc