2018 оны 07 сарын 27-ны өдөр      Дугаар А/237              Улаанбаатар хот

 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд

хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3, 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Үерийн улмаас тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын 11 айл үерт автаж, жорлон дүүрч хальсны улмаас халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байгаа тул айл өрх, гудамж талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  2. Дээрх 11 айл өрх, гудамж талбайд хийгдэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах 2 062 500 /Хоёр сая жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6046
12321
108023
4878669

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc