2018 оны 07 сарын 27-ны өдөр      Дугаар А/238              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “а”, 29.2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төсөв, Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын явц, техник хяналтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, техник хяналтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тогтмол танилцуулахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

432
5385
135413
4709628

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc