2018 оны 07 сарын 31-ний өдөр                 Дугаар А/243              Улаанбаатар хот

 

“Соёлын биет бус өвийн их наадам – 2018”-д оролцох тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх “Соёлын биет бус өвийн их наадам – 2018”-д оролцох ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Үйл ажиллагааны бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөг батлан өндөр хэмжээнд зохион байгуулж, үр дүнг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5335
35512
39748
5000213

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc