2018 оны 09 сарын 07-ны өдөр      Дугаар А/294              Улаанбаатар хот

 

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны

сургалт зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулсугай.
  2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтын үеийн сахилга бат, зохион байгуулалтыг хангаж ажиллах ажилтнаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офецер, дэд хурандаа Г.Жаргалсайханыг томилсугай.
  3. Сургалтанд шаардагдах зардлыг 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдад явуулах сургалтын үеийн аюулгүй арга хэмжээний зааварчилгааг сайтар хангуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тогтоон ажилласан тухай дүнг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулгад үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1006
12705
86148
4399522

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc