2018 оны 10 сарын 05-ны өдөр      Дугаар А/319              Улаанбаатар хот

 

Бэлэн байдлыг хангах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хороодын Засаг дарга нарыг аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой комиссын орлогч дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.
  2. Бэлэн байдлыг хангахтай холбоотой арга хэмжээний зардалд шаардагдах 3,500,000 /Гурван сая таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3597
8081
82858
4396232

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc