2018 оны 10 сарын 11-ний өдөр                 Дугаар А/327              Улаанбаатар хот

 

Хяналт шалгалт явуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “г”, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын суруулийн цай /хоол/-ны газрын үйл ажиллагаа, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хяналт шалгалтыг чанартай явуулж, үр дүнг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Мэндбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

469
24293
130778
4196599

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc