2018 оны 10 сарын 11-ний өдөр                 Дугаар А/331              Улаанбаатар хот

 

Газар албадан чөлөөлөх тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29..2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Богд хааны ордон музейн эзэмшил газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байршуулсан түр байгууламж /4 ширхэг чингэлгийг нийлүүлж барьсан/-ийг хуулийн дагуу албадан буулгаж, газар чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулан бусдын эзэмшлийн газрыг чөлөөлж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
  2. Газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн буюу зохион байгуулалттайгаар саатуулсан бол зохих журмын дагуу арга хэмжээ авч, хэв журам сахиулахыг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/т, Замын Цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.
  3. Албадан нүүлгэх үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, ажлын үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д даалгасугай.



ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6059
6078
80589
4146410

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc