2018 оны 10 сарын 11-ний өдөр                 Дугаар А/332              Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХХК нь Оросын Холбооны Улсаас импортоор 134400 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэн тул 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, дараах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.

    1.1 “Түмэн шувуут” ХХК-ний 134400 ширхэг үржлийн өндөгний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Мал эмнэлэг үржлийн нэгж “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Түмэн шувуут” ХХК /Ж.Болд/-д:

    1.2 Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлэгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХХК /Ж.Болд/-д тус тус үүрэг болгосугай:

  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаярт, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2120
13352
60916
4831562

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc