2018 оны 10 сарын 11-ний өдөр                 Дугаар А/334              Улаанбаатар хот

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагнаж

урамшуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 а, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/05 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/83 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журмын дагуу 2017 оны жилийн эцсийн гэрээ дүгнэлтээр “А” буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагнах төсвийг хавсралтаар баталсугай.
  2. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшуулахад шаардагдах 9,090,000 /есөн сая ерэн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дээрх үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т, хяналт тавьж, ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус даалгасугай.



 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2581
7561
81842
4395216

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc