2018 оны 10 сарын 11-ний өдөр                 Дугаар А/333              Улаанбаатар хот

 

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион

байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд унасан навч, хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас батлагдсан бүх нийтийн ээлжит цэвэрлэгээг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, Их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захиргаанд, Сууц өмчлөгчдийн холбоо, Хороодын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.
  2. Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.
  3. Цэвэрлэгээний явц үр дүнд хяналт тавьж, хангалтгүй ажилласан хэлтэс, алба, Хорооны Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3695
10012
84381
4150202

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc