2018 оны 10 сарын 25-ны өдөр      Дугаар А/348              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “л”, 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7./1., Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул голын ай сав дагуу өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амарч, зугаалах таатай орчинг бүрдүүлэх, үндэсний тоглоом наадгай, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлийг иргэдэд сурталчлах зорилгоор “Эко мөсөн талбай” байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Ажлын хэсгийн удирдлага арга зүй, зохион байгуулалтаар ханган, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5336
35512
39749
5000214

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc