2018 оны 10 сарын 29-ны өдөр      Дугаар А/351              Улаанбаатар хот

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “в”, “л”,  29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/809 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн намрын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор иргэд явган алхах нөхцөлийг бүрдүүлж, явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
  2. Явган зам, талбайг нэмэгдүүлэх шаардлагатай ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгуулах, холбогдох байгууллагад мэдэгдэх, газар чөлөөлөх, шинээр зам, талбай барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж ажиллахыг Дэд ажлын хэсэг /Б.Энхболд/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3646
17744
93118
4406492

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc