2018 оны 11 сарын 02-ны өдөр      Дугаар А/357              Улаанбаатар хот

Сонсох ажиллагаа зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн хүн амын өсөлт, хот төлөвлөлтийн хэтийн төлөв, газар зүйн байршлыг харгалзан 2,3,4,10,11,15 дугаар хороодыг өөрчлөх, шинэчлэн байгуулах ажлын хүрээнд тус хороодын иргэдийн дунд хуулийн дагуу сонсох ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  2. Сонсох ажиллагааны үр дүнг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд хүргүүлэхийг байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3702
17791
93174
4406548

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc