2018 оны 11 сарын 07-ны өдөр      Дугаар А/360              Улаанбаатар хот

 

Ёс зүйн зөвлөл байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж шийдвэрлэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох хууль, дүрэм, журмыг чанд мөрдөн, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд хичээлийн жилийн эцэст тайлагнаж ажиллахыг Ёс зүйн зөвлөл /А.Амартүвшин/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

170
13694
85048
4150869

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc