2018 оны 11 сарын 07-ны өдөр      Дугаар А/361              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Агаар, орчны бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор тус дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэглэгээ, зогсоолын хаалтыг байршуулах ажлыг мэргэжлийн байгууллагаар чанартай гүйцэтгүүлэхийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
  2. Ажилд шаардагдах 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг тоосжилтыг бууруулах сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1057
41453
42429
5002894

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc