2018 оны 11 сарын 14-ний өдөр                 Дугаар А/364              Улаанбаатар хот

 

Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш,

ажилтныг шалгаруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн оны тэргүүний сургууль, цэцэрлэг, багш, ажилтныг шалгаруулах ажлын хэсгийг нэгдүгээр, баримтлах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш, ажилтныг жил бүрийн 11 дүгээр сард багтаан зохих журмыг үндэслэн шалгаруулж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3667
17763
93139
4406513

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc