2018 оны 11 сарын 14-ний өдөр Дугаар А/365 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны
үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны А/89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, хороодын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгүүдийг нэг, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хяналт шинжилгээ, үнэлгээг ил тод, шудрага хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар зохион байгуулан хяналт тавьж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.
- Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, Хяналт, шинжилгээний үнэлгээнд үндэслэн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг бүх хэлтэс, тасаг, алба, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Дээрх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН