2018 оны 11 сарын 07-ны өдөр      Дугаар А/360              Улаанбаатар хот

 

Орон нутгийн цэргийн отрядын удирдах бүрэлдэхүүний сургалтыг

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3  дахь заалт, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Орон нутгийн цэргийн отрядын удирдах бүрэлдэхүүний цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т зохион байгуулан явуулсугай.
  2. Сургалтад шаардагдах зардлыг 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүний аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг сайтар хангуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан тухай дүнг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор танилцуулахыг Засаг даргаын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                          Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3636
17735
93108
4406482

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc