2018 оны 12 сарын 14-ний өдөр                 Дугаар А/400              Улаанбаатар хот

 

Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 346 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирлын улирлын ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний саналыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлж байхыг дүүргийн Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, Боловсролын хэлтсийн ирүүлсэн саналыг харгалзан үнэлгээ хийж байхыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирлын улирлын ажлын үр дүнг үнэлсэн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн үнэлгээг үндэслэн Үр дүнгийн мөнгөн урамшууллыг журамд заасан хувиар тооцож олгохыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн нягтлан бодогч /Б.Мөнхтуяа/-д зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т, Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2549
7540
81810
4395184

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc