2018 оны 12 сарын 06-ны өдөр      Дугаар А/385              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Орчны бохирдлын эх үүсвэрийг багасгах, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Сурагчдын хог хаягдлыг ангилан ялгах мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцуулах “Эко аялал”-ыг зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.
  2. “Эко аялал”-ын хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Шаардагдах зардлыг байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

105
5142
135086
4709301

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc