2018 оны 12 сарын 06-ны өдөр      Дугаар А/384              Улаанбаатар хот

Мал, тэжээвэр амьтдын тооллого

явуулах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны Тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай 224 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдий Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны Журам батлах тухай 222 дугаар тогтоол, 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1116 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллогыг 2018 оны 12 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд явуулсугай.
  2. Мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллогыг дүүрэгт удирдан явуулах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  3. Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлын хэсгийн ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  4. Тооллогын ажилд шаардагдах машин, хүн хүчний туслалцаа үзүүлэхийг Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын дарга, тооллогын хэсэгт ажиллах аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
  5. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, тооллогын бэлтгэл хангах, тооллого хийх, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагааны зардалд зориулан 4,384,900 /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гуравдугаар хавсралтаар Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цоогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  6. Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Нийслэлийн Статистикийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлж, тооллогын дүнг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн даргад даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1132
12801
86274
4399648

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc