2018 оны 11 сарын 22-ны өдөр      Дугаар А/370              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн орон сууцны байрнуудын техникийн хонгилд амьдарч байгаа иргэдийг нэгдсэн бүртгэлд хамруулах, амьдрах орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх, тухайн байрнуудын дундын өмчлөлийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, Сууц өмчлөгчдийн холбоодын хууль бус үйлдлийг илрүүлж төслөн зогсоох хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

    Ажлын хэсгийн ахлагч Ц.Бат-Эрдэнэ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

    Ажлын хэсгийн орлогч А.Эрдэнэ-Ундрах Орон сууц, нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10-р төвийн ахлах инженер

    Гишүүд: Б.Алтантуяа Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

    С.Хүрэлбаатар Цагдаагийн 1-р хэлтсийн дарга

    Н.Батбаяр Цагдаагийн 2-р хэлтсийн дарга

    М.Хишгээ Дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийн дарга

    Ш.Чанцал Орон сууц, нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10-р төвийн ахлах нягтлан бодогч

    Хороодын Засаг дарга нар

    Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Насан-Очир Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн гэрэлтүүлэг, Сууц өмчлөгчдийн холбоо, рекоамны байгууламж хариуцсан мэргэжилтэн

  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын 1-р орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1490
18969
149600
4723815

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc