2018 оны 12 сарын 03-ны өдөр      Дугаар А/380              Улаанбаатар хот

 

Цэрэг бүртгэл явуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Батлан хамгаалах сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хэмжээнд бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүдийн цэргийн бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал зохион байгуулж явуулсугай.
  2. Цэргийн бүртгэлд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/ нарт зөвшөөрсүгэй.
  3. Цэргийн бүртгэлийг ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай. Үүнд:

    Дарга Засаг даргын Тамгын газрын дарга

    Орлогч дарга Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга

    Гишүүд: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

    Бүртгэлийн хэлтсийн дарга

    Цагдаагийн 1-р хэлтсийн дараг

    Цагдаагийн 2-р хэлтсийн дарга

    Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан мэргэжилтэн

    Нарийн бичгийн дарга Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер

  4. Цэргийн бүртгэлийн комисс, хороодын Засаг дарга нарт Даалгах нь:
    1. Цэргийн бүртгэлийг хороодод хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулсугай.
    2. Бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүдийн цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж эрхлэн гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн бүртгэлийг зохион байгуулах журмаас сургалт, зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, цэргийн бүртгэлийн ажилд хяналт тавьж ажилласугай.
    3. Цэргийн бүртгэлийн зохион байгуулж явуулж байгаатай холбогдуулан дүүргийн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулсугай.
    4. Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзлыг ард иргэдэд сурталчлан таниуцлах ажлыг зохион байгуулан дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах 26 нас хүрсэн иргэдийн судалгааг гарган Цэргийн штабт ирүүлэхийг хороодын Засаг дарга нарт даалгасугай.
    5. Цэргийн бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулж, цэргийн бүртгэл зөрчигдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласугай.
    6. Цэргийн бүртгэлийн мэдээ, тайланг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цэргийн бүртгэлийн комисст ирүүлсүгэй.
  5. Албан байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны /2001-1969/ онд төрсөн ажилчин, албан хаагч, оюутан сонсогч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид /цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудад нэрсийн жагсаалтаар тоо бүртгэлийг явуулж, хавсралт маягтаар тус бүрээр нь нэрсийн жагсаалтыг гаргаж, тайлан мэдээгээ 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэхийг дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалган, их, дээд сургууль, коллежийн нэрсийн жагсаалтыг нэгдүгээр, байгууллага, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  6. Цэргийн бүртгэлийн явц, чанар, хамралтанд байнга хяналт тавьж ажиллан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлэхийг комиссын дарга /Б.Энхболд/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1248
50661
127169
4701384

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc