2018 оны 12 сарын 31-ний өдөр                 Дугаар А/417                                Улаанбаатар хот


Шуурхай зөвлөгөөний журам батлах тухай
 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ыг нэгдүгээр, Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцох албан тушаалтнуудыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. “Дүүргийн төр захиргааны байгууллагуудын удирдах ажилтуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25 өдрийн А/405 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1415
18902
149525
4723740

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc