2019 оны 01 сарын 02-ны өдөр      Дугаар А/01                Улаанбаатар хот

 

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2019 онд

хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

           

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2018 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай. 

2. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг холбогдох хууль, журамд нийцүүлэн дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

3. Хөрөнгө оруулалтын ажлын техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангахыг Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс /Б.Лхагвабаатар/-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т, хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төсвийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т, газрын асуудлыг шийдвэрлэн ажиллахыг Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-нд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авч, эзэмшилт,  ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасаг /З.Буянт/-т, хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг техник хяналтын комисст тус тус даалгасугай.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3645
17743
93117
4406491

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc