2019 оны 01 сарын 10-ны өдөр      Дугаар А/07                Улаанбаатар хот

 

Хяналт шалгалтын ажлын хэсэг

байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, “г”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын  14-ний өдрийн 165 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дотоод гадаад орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж эрсдлийг үнэлэн, хүүхдийн аюулгүй орчинд суралцах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын  хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.
2. Хяналт шалгалтыг чанартай явуулж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, тайланг улирал бүр танилцуулж, холбогдох газруудад хүргүүлэхийг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1512
18988
149622
4723837

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc