2019 оны 01 сарын 10-ны өдөр      Дугаар А/08                Улаанбаатар хот

 

Үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх

ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгч нарын Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын  хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, жилийн эцсийн үнэлгээний  дүнг жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, хагас жилийн үнэлгээг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулж байхыг  Ажлын  хэсэг /А.Амартүвшин/-т даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6194
44742
124517
4698732

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc