2019 оны 01 сарын 14-ний өдөр                 Дугаар А/09                Улаанбаатар хот

 

Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн нутаг  дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн  нутаг  дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний  ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсугай.

2. Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

3. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, хариуцсан хороо нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж, бүх нийтийг өргөнөөр оролцуулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Хариуцсан бүсийн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг шуурхай тээвэрлэхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/-т тус тус даалгасугай.

5. Гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй болон хангалтгүй хийсэн аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж хариуцлага тооцон ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т даалгасугай.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэн ажиллахыг Засаг даргын орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3590
17700
93062
4406436

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc