2019 оны 01 сарын 14-ний өдөр                 Дугаар А/09                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1, 29.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/06 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ОНӨААТҮГ-уудын Захиралтай  байгуулсан контракт дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, хөтөлбөрийг гуравдугаар, хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Баталсан хуваарийн дагуу үр дүнгийн гэрээ, контрактыг дүгнэж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1176
50804
127097
4701312

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc