2019 оны 01 сарын 17-ны өдөр      Дугаар А/15                Улаанбаатар хот

 

Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан

сэргийлэх ажлыг санхүүжүүлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн томуугийн вирусийн өвчлөлийн үеийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагад шаардлагатай эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эд материалаар хангаж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т үүрэг болгосугай.

            2. Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай төсвийг хавсралтаар баталж,  шаардагдах нийт 17,377,800 /Арван долоон сая гурван зуун далан долоон мянга найман зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс  /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд  даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2444
7450
81705
4395079

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc