2019 оны 01 сарын 21-ний өдөр                 Дугаар А/19                Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны

байгууллагуудын удирдах ажилтны шуурхай

зөвлөгөөний журам шинэчлэн батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

            3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хан-Уул дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний шинэчилсэн журам батлах тухай” дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/405 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

449
24280
130758
4196579

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc