2019 оны 02 сарын 01-ний өдөр                 Дугаар А/36                Улаанбаатар хот

 

Түвшин тогтоох шалгалт хийх

ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3, 3.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18.1.7 дугаар заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны байранд амьдарч буй иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг, шалгалт явуулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар, удирдамжийг гуравдугаар хавсралтаар, дүгнэх аргачлалыг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

            2. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг, шалгалт явуулахад шаардагдах 700.000 /Долоон зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс  /М.Цогзолмаа/-нарт зөвшөөрсүгэй.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3768
10080
84454
4150275

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc