2019 оны 02 сарын 01-ний өдөр                 Дугаар А/37                Улаанбаатар хот

 

Хорооны Засаг дарга нарын цэргийн

бэлтгэл сургалт явуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/59 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

            2. Сургалтад хамрагдах бүрэлдэхүүний нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3. Цэргийн бэлтгэл сургалтад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

4. Сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүний сахилга бат, идэвх оролцоонд хяналт тавих, сургалтын үеийн аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг байнга танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллах, сургалтыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр танилцуулахыг Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулгад үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

52
5110
135033
4709248

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc