2019 оны 02 сарын 01-ний өдөр                 Дугаар А/38                Улаанбаатар хот

 

Сар шинийн баярын өдрүүдэд шуурхай

үүрэг гүйцэтгэх бүлэг, хариуцлагатай

жижүүр ажиллуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “л”, 29.9, 39.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай байдлыг хангах, гал түймэр болон болзошгүй гэнэтийн гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий шуурхай ажиллах бүлгийг 1 дүгээр хавсралтаар, Иргэдэд үйлчлэх төв байранд ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Шуурхай бүлэг, хариуцлагатай жижүүр үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “310005”, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70192583 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шуурхай бүлэг, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдэд үүрэг болгосугай.

4. Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөн амруулах нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож олгохыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.

5. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3603
8085
82864
4396238

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc