2019 оны 02 сарын 04-ний өдөр                 Дугаар А/39                Улаанбаатар хот

 

Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ

 үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах

 Үнэлгээний хороо байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/13 дугаар тушаалыг тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Хан-Уул дүүргийн 16 хороонд Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                                  Т.Улсболд              

Хан-Уул дүүргийн Худалдан авах  ажиллагааны

албаны дарга   

Гишүүд:                                                                     С.Байгалмаа            

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн

үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг,

туслалцаа  хариуцсан мэргэжилтэн

                                                                        П.Оюундалай           

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр,  халамжийн

үйлчилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ

хариуцсан мэргэжилтэн

                                                                        Ж.Номин                  

Иргэн /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга                                         С.Маргад-Эрдэнэ    

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны

Нягтлан бодогч, архивын ажилтан 

            2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, сонгон шалгаруулалттай холбогдолтой баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хороо /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3651
17749
93123
4406497

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc