2019 оны 04 сарын 12-ны өдөр      Дугаар А/125              Улаанбаатар хот

 

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах,

татах ажил зохион байгуулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Засгийн газрын 2018 оны мн/135 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны н/40 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2019 оны 4/286 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээ халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.
  2. Цэрэг халалт, татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Заса даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д Даалгах нь:

    а/ Дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг халалт, татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажилласугай.

    б/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудын цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.

    г/ Батлан хамгаалах тухай хуулиудад заагдсан орон нутгийн төрийн захиргааны албан тушаалтан, байгууллага аж ахуйн нэгжийнэрх баригчид, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг сурталчлан ажилласугай.

  4. Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомшины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүрэх тусгай тоноглолтой зэргийн хэрэгслийг гарган ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /дэд хурандаа Н.Хангарьд/-т үүрэг болгосугай.
  5. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнийг хүлээн вач, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох төрөл бүрийн сургалтад хамруулах талаар бололцоотой арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

873
0
73138
4386512

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc