2019 оны 02 сарын 20-ны өдөр      Дугаар А/48                Улаанбаатар хот

 

Бэлэн байдлыг хангах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, 29.2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10, Төсвийн тухай хуултийн 41 дүгээр зүйлийн 41.2.2.Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн Онцгой байдлын албаны автомашин техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой комиссын орлогч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Даваасүрэнд  үүрэг болгосугай.

            2. Бэлэн байдлыг хангахтай холбоотой арга хэмжээний зардалд шаардагдах 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

            3. Автомашин техник хэрэгсэлд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

            4. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд  даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6021
44721
124344
4698559

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc