2019 оны 02 сарын 20-ны өдөр      Дугаар А/49                Улаанбаатар хот

 

Техник хяналтын ажлын хэсэг

байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” , 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын зардлаас санхүүжүүлж 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээний ажлын явцад техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, гэрэлтүүлэг, камержуулалтын ажилд техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, гүйцэтгэл баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Техник хяналтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Бат-Эрдэнэ/-т, үе шат бүрд хийгдсэн техник хяналтын гүйцэтгэлийг үндэслэн санхүүжүүлэхийг Засаг  даргын Тамгын газар /Б.Энхболд/-т тус тус даалгасугай.

            3. Шинээр бий болсон эд хөрөнгийг зохих журмын дагуу дүүргийн орон нутгийн өмчид бүртгэж авахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, цаашдын арчлалт хамгаалалтад   хяналт   тавьж   ажиллахыг   Тохижилт,  нийтийн   аж   ахуйн  хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.

            4. Дээрх ажлуудыг зохион байгуулахад гарах техник хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрд нь зарцуулж хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

354
6946
101889
5062354

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc