2019 оны 02 сарын 25-ны өдөр      Дугаар А/52                Улаанбаатар хот

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох, сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

            2. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахыг Дэд ажлын хэсэг /А.Амартүвшин /-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1210
50791
127131
4701346

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc