2019 оны 02 сарын 25-ны өдөр      Дугаар А/53                Улаанбаатар хот

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх  заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Улсын төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн дүн мэдээг гаргах маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар ажлын явц, нэгдсэн дүн мэдээг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн хоёр долоо хоног тутамд батлагдсан маягтын дагуу гаргаж дүүргийн Боловсролын хэлтэст ирүүлж дэд ажлын хэсгийн даргад танилцуулахыг үүрэг болгосугай.

            3. Дэд ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавин ажиллаж, мэдээ тайлан, үр дүнг сар тутам танилцуулж ажиллахыг Дэд ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3678
17772
93150
4406524

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc