2019 оны 03 сарын 11-ний өдөр                 Дугаар А/77                Улаанбаатар хот

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл

 ажиллагаанд хяналт хийх ажлын хэсэг байгуулах,

 тээвэрлэлтийг түр хугацаагаар хориглох,

хяналт шалгалт явуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6 ”л”, дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4,  Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь  заалт, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 10,12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын автомашины тээвэрлэлтэд  хяналт шалгалт хийх  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.  

2. Дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай  ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосугай.     

3. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т  тус тус үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтийг хангахад хяналт  шалгалт хийх, ажлын явцад зөрчил гаргасан автомашинуудыг журамлан саатуулах хашааны  бэлэн байдлыг хангах, Замын тэмдэг тэмдэглэгээ хийх, суудлын автомашины орох гарах гарц хийх, эвдэрсэн газрын хэмжилт хийх багаж төхөөрөмж авах,  камержуулалт хийх, зөрчлийг баримтжуулах  дрон худалдан авах, ажлын зардлын төсвийг хийж батлуулах,  шаардагдах зардал,  хяналтын цэгт томилогдсон цагдаагийн хэлтсийн албан хаагчдад олгох урамшууллыг  байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

5. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайханд/-д үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3668
17764
93140
4406514

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc