2019 оны 03 сарын 27-ны өдөр      Дугаар А/92                Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2019 оны 01 дүгээр албан даалгаврыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой  байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Ц.Дуламсүрэн/-нд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс  /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.

2. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах зохион байгуулалттай арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүсэд эргүүл, Богдхан уулын амуудад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардал, сэрэмжлүүлэх материал, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон аж ахуй нэгж, байгууллагын хуваарийг  дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3. Түр постод үүрэг гүйцэтгэх онцгой байдлын албан хаагчдын хоолны зардал 11.952.000 /арван нэгэн сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөг, эргүүл шалгалтаар явах автомашины шатахууны зардал 4.278.000 /дөрвөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөг, сэрэмжлүүлэх материалын зардал 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, холбооны зардал 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг,  нийт 17,160,000 /арван долоон сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3589
17699
93061
4406435

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc