2019 оны 03 сарын 11-ний өдөр                Дугаар А/78                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоол, 2017 оны 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Сүрьеэгийн дэгдэлтийн үед ажиллах салбар дундын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, сүрьеэгийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Сүрьеэгийн дэгдэлтийн үеийн талбарт ажиллах багийг шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, үйл ажиллагааны зардлаар хангаж, үр дүнг тооцож ажиллахыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д даалгасугай.

            3. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд  даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

472
24296
130781
4196602

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc